Love and compassion are necessities, not luxuries. Without them, humanity cannot survive.
- His Holiness the Dalai Lama
|
Төвдийн Соёлын Төв дэх Зуслангийн байшингууд
Чимээ шуугиангүй газар хэсэг ганцаар байх сонирхолтой хүмүүс манай төвийн 4 зуслангийн байшинг түрээсэлж болно. Эдгээр байшин манай эзэмшил 108 га газрын гүнд, модон дунд оршдог.
(Модон дунд)
Манай зуслангийн байшингийн дезайн танд нүүдэлчин Монголчуудын гэрийг санагдуулна. Гэвч байшин бүр дотроо халаалт, агааржуулалт, цахилгаан, ариун цэврийн өрөө, хөргөгч, зуухтай болно.
(Гэр хэлбэрийн байшин)
Байшингууд нь нэгээс хоёр хүн унтаж болох буйдантай. Нэгэнт чимээ шуугианаас зугтан амрах газар учраас зурагт, утас тавиагүй болно.
Гал тогоо
Буйдан
Зуслангийн байшингийн дүрэм
- Үнэ:
- Нэг шөнө $45 + $2.25 татвар
- Долоо хоног байрлах $200 + $10.00 татвар
- Сар байрлах $500 (татваргүй)
- Хүлээлгэн өгөх хугацаа: Өдрийн 12 цаг. Мөнгөө Жамцэ Лин Хийдэд төлнө. Хэрэв тэнд хүнгүй байвал ширээн дээрх дугтуйнд хийгээд лааны хайрцагт хийнэ.
- Хөгжим яанга сонсох хориотой.
- Согтууруулах ундаа, тамхийг хориглоно.
|