|
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН 14-Р ДАЛАЙ ЛАМ ТӨВДИЙН СОЁЛЫН ТӨВД ЗАЛАРНА
2007 оны 10 сарын 23-28
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам энэ оны 10 сарын 23-28-нд Блүүмингтон хот болон манай төвд дахин залрах гэж буйг та бүхэндээ таатайгаар мэдэгдэж байна. Айлчлалынхаа үеэр Далай Богд Адишаагийн “Гэгээрэлд хүрэх замын гэрэл” хэмээх номыг заан айлтгана. Энэ хичээл 10 сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Индианагийн Их Сургуулийн Аудиториумд болох юм.
2007 оны 3 сарын 5-наас эхлээд та дээрх гурван өдрийн хичээлийн тасалбарыг Индианагийн Их Сургуулийн тасалбар түгээгүүрээс 812-855-1103 утас болон tickets@indiana.edu хаягаар хандаж, эсхүл www.IUAuditorium.com хуудсаар орж захиалж болно. Дээрх веб хуудас руу орсон бол Tickets гэсэн товчийг идэвхжүүлээрэй. Sponsorship хэмээх товчийг идэвхжүүлбэл үйл ажиллагаанд хэрхэн оролцож, хамрагдах тухай мэдээлэл гарна.
Дээрхийн гэгээнтнийг нийтэд зориулж яриа хийлгэх талаар ярилцаж байгаа бөгөөд хаана, хэзээ гэдгийг одоогоор шийдээгүй байна. Мөн Төвд, Монгол урлагийн тоглолт, соёлын арга хэмжээнүүд, үзвэр, нэр цуутай хүмүүсийн яриа, лекц, супермодель Элэйн Ирвин Мелленкампын хүлээн авах ВИП оройн зоог гэх мэт үйл ажиллагааг төлөвлөж байна.
Төвдийн Соёлын Төвийг Түвдэн Ж. Норов гуай (Тагцэр ренбүүчи) 1979 онд байгуулсан юм. Норов гуай нь Далай ламын төрсөн ах бөгөөд Төвдийн Амдо дахь Гүмбум хийдийн хамба лам байсан билээ. Тэрбээр 1950 онд дүрвэн гарч, эзлэгдсэн Төвд орныхоо талаар дэлхий нийтэд эрчимтэй мэдээлж эхэлсэн байна. 1965 онд Индианагийн Их Сургуулиас урьсан тул Норов гуай Блүүмингтонд ирж, Төвдийн соёл, хэл, утга зохиолын хичээл зааж байгаад 1987 онд тэтгэвэртээ гарсан байна. Энэ жилүүдэд Норов ренбүүчи Жанчүб суварга, Соёлын Ордон, Зуслангийн байрууд, Галаазаграагийн суварга болон Гүмбумын Жамцэ Лин хийдийг барьсан юм.
Дээрхийн гэгээнтэн Төвдийн Соёлын Төв дээр дөрвөнтөө заларч байв. 1987 онд Жанчүб Чортэн суваргыг аравнайлахаар хүрэлцэн ирсэн бол 1966 онд дахин морилж, Гүмбумын Жамцэ Лин хийдийн суурийн чулуун тавьсан юм. 1999 онд морилохдоо ТСТ дээр 14 хоног саатаж, Галаазаграагийн ном айлдсанааас гадна Галаазаграагийн суваргыг аравнайлсан билээ. 2003 онд Далай лам дахин ирж, Жамцэ Лин хийдийг нээсэн юм.
Норов гуай одоо ч Төвдийн Соёлын Төвд амьдарч байгаа. Харамсалтай нь 2002 оны сүүлээр хоёр ч удаа цус харваж, хөгжлийн бэрхшээлтэй болсон билээ. Тиймээс Дээрхийн гэгээнтэн Далай лам 2005 онд Гүмбум хийдийн өөр нэг хамба лам Ажиа Ренбүүчиг Төвийн удирдлагаар сонгосон юм.
Төвийн захирлын хувьд Ажаа гэгээн Соёлын Төвийн зорилгыг гүйцэлдүүлэхээр ажиллаж байна. Тэр зорилго нь Төвд Монгол соёлыг АНУ-д түгээж, шашин хоорондын ойлголцлыг бий болгоход оршино. Ажаа Ренбүүчи Блүүмингтон хотын захиргааныхан болон хотын даргатай найрсаг харилцаа тогтоолоо. Өнгөрсөн жил Төвдийн Соёлын Төв Блүүмингтон хотноо соёлын олон арга хэмжээ зохион байгуулав. Бид Дэлхийн Хөгжмийн Лотус Наадамтай хамтран хотын төвд урлагийн дөрвөн ч үзэсгэлэн гаргасан бөгөөд Төвийнхөө байранд Наадмын хаалтын ажиллагааг явуулж, долоо хоног үргэлжилсэн нүсэр арга хэмжээ зохион байгуулсан болно. Мөн Төвд Хүүхдүүдийн Анхны Зуслан хичээллүүлж, Төвдийн Урлагийн Наадам зохион байгууллаа.
Төвдийн Соёлын Төв болон Ажиа Ренбүүчи Дээрхийн гэгээнтнийг дахин залах гэж байна. Эрдэм ухааны хичээл, соёлын арга хэмжээ бүхий буян хурсан долоо хоног болно. Энэ сайхан үйл явдалд оролцоно уу хэмээн дэлхий нийтэд урилгаа хүргэж байна.
|