Skip Navigation Links
МАНАЙ ИРЭЭДҮЙ



• Бид Нью-Йорк хот дахь Төвдийн Байгууллагаас Төвд хүүхдүүдийн дунд жил тутам зохион байгуулдаг Соёлын Зуслангаа үргэлжлүүлэн явуулна. Зуслангийн зорилго нь Төвд хүүхдүүдийг соёлынх нь үнэ цэнийг мэдрүүлэх, соёл заншлаар нь бахархаж сэтгэлийг төрүүлэхэд оршино.

• ТСТ-д Гүмбум хийдээс лам нарыг авчирч, олон нийтэд зориулсан шашны янз бүрийн үйл ажиллагаанд оролцуулна.

• Байнгын оршин суугч болон зочин багш нарын Буддын номлол, хичннлийг өргөтгөнө. Улирлын чанартай хичээл, үйл ажиллагааны үеэр зочид Төвд асар болон Монгол гэрт байрлаж болно.

• Төвд Анагаах ухааны болон эрүүл мэндийн хичээл, зурхай, хоол бэлдэх хичээл, йог болон манай эзэмшил газрын орчмоор явган алхах, байгальд бясалгал хийх гэх мэт хичээлээр үйлчилнэ.

• Шашин, бишрэл хоорондын ойлголцлын талаар бусад шашинтан, сүсэгтнүүдтэй харилцан ярилцаж, ойлголцох үйл ажиллагаа явуулна.

• Индианагийн Их Сургуулийн Төвд, Монгол судлалтай холбоотой ажиллаж, Олон Улсын Багш, Оюутан солилцоо, орчуулга, хэвлэл нийтлэл, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлнэ.

• Төвд, Монголын Буддизмын урлагийн хичээлүүд, тухайлбал, тосон баримал, танка зурах, элсэн мандал босгох гэх мэт хичээл явуулна.

• Ардын хөгжим, бүжиг, жүжиг, урлагийн бусад бүтээл бүхий улирлын чанартай наадмууд зохион байгуулна.