|
ТӨВДИЙН СОЁЛЫН ТӨВ
ТСТ нь Индиана мужийн Блүүмингтон хотын зүүн урд 108 га газар эзлэн оршино. Манай эдлэн газарт Гүмбумын Жамцэ Лин хийд, Соёлын Ордон, Төвдийн хоёр уламжлалт суварга (төвдөөр Чортэн гэдэг), 11 Монгол гэр, 4 зуслангийн байр, ном айлдах танхим, 2 хувийн байшин буй.
Манай Соёлын Ордон дахь Их Танхимд Буддын уламжлалт уран баримал болох элсэн Мандала, тосон баримал болон Төвд номын сан байрлана. Ханыг нь Бурхан багш болон Бодисад нарын зургаар чимэглэсэн болно. Соёлын Төвийн байранд мөн Төвд эд зүйлс, ном бүхий бэлэг дурсгалын дэлгүүр ажилладаг.
Арван нэгэн Монгол гэрийг хүүхдийн зуслан болон бусад үйл ажиллагаанд ашигладаг. Жанчүб Чортэн Суварга болон Галаазаграагийн Суварга нь Бурхан багшийн гэгээрэлд хүрэх замыг бэлгэдсэн Буддын уламжлалт дурсгал бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТ-д айлчлахдаа шүншиглэж өгсөн билээ.
Хувиараа болон бүлгээрээ багахан төлбөр төлөөд ТСТ-өөр тайлбарлагчтай аялж болно.
БИДНИЙ ЗОРИЛГО
Дээрхийн гэгээн Далай лам ТСТ-ийн хөгжил, цаашдын төлөвлөгөөнд зориулан дараах гурван гол зорилгыг дэвшүүлсэн юм. Үүнд:
Буддизмыг Барууны ертөнцөд танилцуулан түгээхдээ Төвдийн Амдо муж дахь алдарт Гүмбум хийдийн үлгэрийг баримтлах.
Зүүн Төвд дэх төвд иргэдэд Соёлын Солилцооны Хөтөлбөрөөр үйлчлэн, туслах
Халимаг, Буриад, Тува дахь монголчуудыг Буддын уламжлал, соёлоо хадгалахад нь туслах
Үүн дээр нэмж, бид
Төвд, Монголын Бурханы шашны соёлыг АНУ-д түгээн дэлгэрүүлж, хадгалан хөгжүүлнэ. Мөн Индиана мужийн Блүүмингтон хот орчимд Бурханы ном сургаал айлдаж, шашин хоорондын эвлэрэл, нэгдлийг дэмжин ажиллана.
Манай Захирлуудын Зөвлөлийн гишүүд
Ажиа Ренбүчи – Ерөнхийлөгч, захирал
Сутаку Конеру – Санхүүч
Куртис Жонес – Нарийн бичгийн дарга
Даши Вангди – Дээрхийн гэгээнтний АНУ дахь төлөөлөгч
Роберт Турман – Коламбийн Их Сургуулийн Будда Судлалын профессор
Ширчин Баатар – Анд
Брайн Ли – Анд
|